ENGLISH 日本人 polski
Русский 中国 Deutsch
                           몽한 번역 Francais                                  čeština

Orchuulagchcenter@gmail.com          

ORCHUULAGCH

UNITED TRANSLATORS

91405544

Орчуулга Орчуулагчид Орчуулгын үнэ Компьютерийн үйлчилгээ Хаяг

Шинэ DS-160 маягтыг бөглөх тухай

АНУ-ын Төрийн Департментаас одоо ашиглагдаж буй цагаачлалын бус визний мэдүүлгийн 3 маягтыг (DS-156, 157, ба 158)  DS-160 гэсэн шинэ электрон маягтаар сольж байна. 2010 оны 4 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн виз мэдүүлэгч хүн тус бүр визний ярилцлагын цаг товлохоосоо өмнө DS-160 маягтыг заавал бөглөх шаардлагатай боллоо.

DS-160 маягтыг хэрхэн бөглөх талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж (PDF 1.71MB) харна уу.

Түгээмэл асуултууд болон тэдгээрийн хариултыг эндээс харж болно.

Жуулчны буюу бизнесийн виз хэрхэн мэдүүлэх вэ?

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин Сайдын Яам Таныг АНУ-д аялал жуулчлал буюу ажил хэргийн зорилгоор зорчихыг сонирхож байгаад талархаж байна. Виз мэдүүлэхэд тань тус дөхөм болох зорилгоор энэхүү мэдээллийг бэлтгэв.

Виз хэрхэн мэдүүлэх вэ?

Визний мэдээлэл авах болон цаг товлох үйлчилгээг http://www.ustraveldocs.com/mn вебсайтаар орж авна уу.

Ярилцлаганд ирэх:

Визний ярилцлаганд зөвхөн виз мэдүүлэгч өөрөө л орно. 18-aac доош насны хүүхдийн хувьд эцэг эхийн нэг эсвэл асран хамгаалагч нь ярилцлаганд хамт орж ирж болно.

13 болон түүнээс доош, 80 болон түүнээс дээш насны бүх виз мэдүүлэгчид цагаачлалын бус виз мэдүүлэхийн тулд ярилцлаганд биеэр ирэх шаардлагагүй. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.

Эсвэл эцэг эх нь виз мэдүүлж байгаа бол тухайн хүүхдийн визний мэдүүлгийг өөрийн ярилцлаганд ирэхдээ авч ирнэ.

Хөгжлийн бэрхшээл гэх мэт эрүүл мэндийн хувьд ганцаар ярилцлага өгөх боломжгүй виз мэдуулэгч дагалдах хүнтэй ирж болно.

Ярилцлаганд юу авч ирэх вэ:


Иргэний цахим үнэмлэх;

АНУ-д байх хугацаанаас хойш наад зах нь 6 сарын хугацаанд хүчинтэй паспорт;

DS-160 өргөдлийн маягтын баталгаажуулсан хуудас;

5 см x 5 см хэмжээтэй, цагаан дэвсгэр бүхий 2 хувь зураг. Цээж зураг авах үйлчилгээг энэ хаягт хийнэ

Визний хураамжны баримт: ягаан болон шар хувь хоёуланг нь;

Ярилцлагын цаг товлосныг нотлох хуудас

Бусад нэмэлт бичиг баримтууд.

Нэмэлт бичиг баримтууд:

Ерөнхий мэдээлэл

АНУ-ын цагаачлалын хуулийн дагуу аялал жуулчлал, ажил хэргийн ангиллын цагаачлалын бус виз мэдүүлэгчдийг цагаачлах санаатай хүмүүс гэж үздэг.  Цагаачлалын бус виз авах шалгуурыг хангахын тулд виз мэдүүлэгчид эх оронтойгоо нягт холбоотой, АНУ-д зорчсоныхоо дараа эргэж ирэх оршин суудаг газартай болохоо тодорхой харуулах ёстой. Ажил, мэргэжлийн холбоо сүлбээ, эд хөрөнгө өмчлөх эрх, гэр бүлийн барилдлага, үүрэг хариуцлагаа харуулсан баримт болон банкны дансны баримт зэргийг ярилцлагын явцад унэлнэ.

Цагаачлалын бус виз мэдүүлэгчийн бүрдүүлэх ёстой баримт бичгийг нарийвчлан заадаггүй. Гэхдээ тухайн виз мэдүүлэгч аялал жуулчлал, ажил хэргийн визний шалгуурыг хангана гэдгээ нотлон харуулах ёстой. АНУ-д зорчих аялалын зорилго болон АНУ-аас эх орондоо буцаж ирэх шатгаан мөн аялалын зардлыг төлөх зохицуулалт зэргийг харуулсан нотлох баримтуудыг хавсаргаж болно. Банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх явдал их байгаа тул Элчин сайдын яам банкны тодорхойлолт нь аяллын зардлыг төлөх санхүүгийн чадавхийг нотлох хангалттай баримт биш гэж үзсэн. Банкны хадгаламжийн дэвтэр, дансны хуулгын эх хувь нь виз мэдүүлэгчийн санхүүгийн байдлыг нотлох сайн баримт болно.

Хувь хүн бүрийн АНУ-д зорчих аялал өөр өөрийн онцлогтой тул виз мэдүүлэгч яг ямар баримт бүрдүүлэх ёстойг заах боломжгүй.  Иймд АНУ-д зорчих цагаачлалын бус виз мэдүүлэхэд ямар бичиг баримт чухал болохыг тухайн виз мэдүүлэгч бүр анхааралтай авч үзэх ёстой.

Ажил хэргийн зорилгоор зорчигч

Ажил хэргийн зорилгоор виз мэдүүлж буй хувь хүмүүс тухайн бизнес аялалын зорилгын талаар нарийвчилсан мэдээлэл  Бизнесийн харилцагч буюу түнштэйгээ уулзах гэж буй хүмүүс аялалын зорилго, бизнесийн харилцааныхаа талаар тайлбарласан холбогдох мэдээллийг авч ирнэ үү.

Урилга

Виз мэдүүлэгчид урилга үзүүлэх шаардлагагүй. Хэрэв АНУ-д оршин суугаа хүн нь урилга илгээхээр шийдсэн бол тухайн виз мэдүүлэгч айлчлан очих хүнтэйгээ ямар холбоотой болох, мөн виз мэдүүлэгчид ямар нэг санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх талаарх мэдээлэлийг урилга дээр тодорхой бичвэл сайн. Виз мэдүүлэгч урьж буй хүнтэйгээ гэр бүлийн холбоотой бол, тухайн хүн нь АНУ-ын иргэн, хууль ёсны байнгын оршин суугч эсвэл АНУ-д оюутан буюу түр хугацаагаар зорчигчийн аль нь болохыг тодорхойлно уу.

АНУ-ЫН ЭСЯ-НЫ

САЙТ

Цагаачлалын бус визний мэдүүлгийн DS-160 онлайн электрон өргөдлийн маягтыг бөглөх болон АНУ-ын элчин сайдын Яаманд виз мэдүүлэгчидэд ярилцлагын цаг авч өгөх болон бичиг баримтын орчуулга хийж үйлчилнэ.

АНУ-ЫН ЭЛЧИНГИЙН ЯРИЛЛАГАНД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

Оюутны визэнд орж буй хүмүүс


  1.  Гадаад паспорт

     /ярилцлаганд өмнөх паспорт/визээ авч очих/

  1.  Иргэний үнэмлэх
  2.  DS-160 Анкет бөглөх

4. Цаг авах /ХААН банкинд визний хураамжаа ТӨГРӨГ-өөр      тушааснаас хойш 4 цагийн дараа/

5. 5x5 зураг /Зургаа авахуулаад доорх И-мэйл хаягаар      илгээх/Зураг авах хаяг

6. ХААН банкинд төлсөн АНУ-ын визний хураамж

    /буцаан олгогдохгүй 160$/

7. Гэрлэлтийн/ төрсний гэрчилгээ

8. Урилга эсвэл виз хүсэх өргөдөл

9. Ажлын газрын тодорхойлолт


10. Нийгмийн даатгалын/тэтгэвэрийн дэвтэр/

11. Хөрөнгийн баталгаа:

     а. Банкны тодорхойлолт/дансны хуулга

     b. Хөдлөх/үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ

12. Зочид буудлын захиалга

13. Аялалын хуваарь

14. Билет захиалга

15. Хорооны тодорхойлолт

14. Алъ нэг компаний батлан дааж байгаа тохиолдолд:
      а. Компаний гэрчилгээ, бусад тусгай зөвшөөрөл

      b. Татварын тодорхойлолт

      c. Батлан даах бичиг

      d.Лавлагаа /шаардлагатай үед/

15. SERVICE-ийн хураамж 200$ төлөх

      /зөвхөн оюутны визэнд/

16. Боловсролын гэрчилгээ

АНУ-ЫН ЭЛЧИНГИЙН ЯРИЛЛАГАНД  БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

/Аялалын зорилгоор/


1. Гадаад паспорт

    /6 сараас дээш хүчинтэй хугацаатай байх/

2. Элчингийн визний хураамж 160$

    /Хаан банкинд төгрөгөөр төлнө/

3. Ажлын газрын тодорхойлолт

   /тэтгэврийн дэвтэр, нийгмийн даатгал/

4. Оршин суугаа газрын тодорхойлолт

5. Гэрлэлтийн баталгаа

   /байхгүй бол хүүхдийн төрсний гэрчилгээ/

6. Санхүүгийн баримтыг нотлох бичиг баримтууд

    /Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт./

7. Банкны тодорхойлолт

   /хадгаламжийн дэвтэр, дансны хуулга эсвэл тодорхойлолт/

   /Хэрэв аяллын зардлыг өөр хэн нэгэн төлөх бол тухайн хүний    иргэний үнэмлэх банкны бичиг баримт, ажлын тодорхойлолт, мөн төрөл садны лавлагаа эсвэл бизнесийн харилцааны тодорхойлолт/

8. АНУ -ын элчингийн зураг/5*5//Зургаа авахуулаад доорх И-мэйл хаягаар илгээх/ Зураг авах хаяг

9. DS 160 маягт бөглөх

10. АНУ-д байгаа хамаатан садан найз нөхдийнд айлчлах бол

     /овог нэр, гэрийн хаяг, утасны дугаар, мэйл хаягийг авах/

Орчуулагч:     

Хэдэн оноос:

Компани:

https://www.canada.ca/en/immigration-refugees-citizenship/services/application/register.html