ENGLISH 日本人 polski
Русский 中国 Deutsch
                           몽한 번역 Francais                                  čeština

Orchuulagchcenter@gmail.com          

ORCHUULAGCH

UNITED TRANSLATORS

91405544

Орчуулга Орчуулагчид Орчуулгын үнэ Компьютерийн үйлчилгээ Хаяг

Орчуулагч:    А.Цэрэн

Хэдэн оноос:1999

Компани:      Шинэ увидас ХХК

Цээж зураг: 35*45 мм, биометр хэмжээстэй 2 ширхэг цээж зураг виз мэдүүлэхэд хэрэгтэй. Цээж зураг авах үйлчилгээг энэ хаягт хийнэ.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Элчин сайдын яам

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

Виз мэдүүлэхэд ямар бичиг баримт хэрэг болох талаар та "заавар бичиг"-ээс уншиж болно. Аяллын зорилгод тохирсон бүрдүүлэх бичиг баримтын жагсаалтыг ЭСЯ-аас гаргасан байгаа.

Виз мэдүүлэх цаг тохирох

Визийн мэдүүлгээ өгөхийн тулд хүн, хүүхэд бүр тусдаа цаг тохирох ёстой. ЭСЯ-ны ажлын ачааллаас хамаарч визийн мэдүүлгээ өгөх цаг олон өдрөөр хуваарилагдсан байж болох тул та аялахаасаа өмнө багадаа 4 долоо хоногийн өмнө цагаа тохирно уу.

Визийн маягтыг бөглөх

Холбооны Гадаад Хэргийн яамны цахим хуудаснаас визтэй холбоотой журам болон маягтуудыг Та дээрх сайтын линкээр орж татаж авч болно

Визийн маягтыг манай цахим хуудаснаас татаж аваад гараар бөглөж болно.

- Шенгений виз мэдүүлэх бол маягтыг компьютертоо бөглөөд хэвлэж авчирч болно.

- Шенген-визийн цахим маягт

- Шенген виз мэдүүлэхэд бөглөх маягт /90 хоног хүртэл, герман монгол хэлээр/

- Шенген виз мэдүүлэхэд бөглөх маягт /90 хоног хүртэл, герман англи хэлээр/

- Худал мэдүүлэг өгсөнөөс үүдэх үр дагварын тухай танилцуулга /визний мэдүүлэгт заавал хавсаргана/

- 90-с дээш хоногоор оршин суух (үндэсний) виз мэдүүлэхэд бөглөх маягт (герман, орос хэл дээр)

- 90-с дээш хоногоор оршин суух (үндэсний) виз мэдүүлэхэд бөглөх маягт (герман, англи хэл дээр)

- Хэн нэгний өмнөөс визийн мэдүүлэг өгөх, шийдвэрийг нь авах зэрэгт итгэмжлэл

- итгэмжлэх маягт

Эрүүл мэндийн даатгал

Аялагчдад зориулсан эрүүл мэндийн даатгалыг виз мэдүүлэхэд заавал хийлгэх ёстой.

Эрүүл мэндийн даатгал нь шенгенд байх хугацаанаас 2 долоо илүү байвал зохилтой.

Жишээ нь: Аялал 9 дүгээр сарын 01-нээс 9-дүгээр  сарын 14 дуустал нийт 15 хоног үргэлжлэх бол эрүүл мэндийн даатгалын хамрах хугацаа 9 дүгээр сарын 01-нээс 9 дүгээр сарын 30 байна. Ингэхдээ Шенгенд байх хоногийн тоог 15 хэвээр үлдээж болно.

Германы болон Европын даатгалын компаниудаас гадна Монгол Улсын даатгалын дараах компаниуд (цагаан толгойн үсгийн дарааллаар) Европын Холбооны Зөвлөлөөс тогтоосон нөхцлийг биелүүлж байгаа тул Германы ЭСЯ даатгалыг нь хүлээж авна:

Визийн хураамж

Үйл ажиллагааны хураамж болох 60 Еврог түүнтэй тэнцэх монгол төгрөгөөр визийн мэдүүлгээ өгөхдөө төлнө. Тухайн хураамжийг виз татгалзсан, мэдүүлгээ буцаан авсан аль ч тохиолдолд эргүүлэн олгохгүй.

12 нас хүрээгүй хүүхэд, Европын Холбоо / Европын Эдийн засгийн бүсийн орны (EWR) иргэний гэр бүлийн гишүүд болон зарим нэг орны  иргэд визийн хураамжаас бүрэн чөлөөлөгдөх эсхүл хөнгөлөлт эдэлж болдог.

Олон улсын эрхтэй кредит (дебит карт болохгүй) төлбөрөө хийх боломжтой.

ХБНГУ-д зорчих визний зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, бичиг баримтын орчуулгыг хийж үйлчилнэ,

Орчуулагч:  Герман хэл

Нэр:             Хонгорзул

И-мэйл:        khongorzul@hotmail.de

Утас:             00436603214276  

Визтэй холбоотой маягтууд - татаж авах