Монгол Улсад 30 хүртэл хоногоор албаны зорилгоор зорчих гадаадын иргэнийг урих цахим урилга
Монгол Улсад 30 хүртэл хоногоор албаны зорилгоор зорчих гадаадын иргэнийг урихдаа NEW CONSULS хэсэг дэх E-Invitation хэсэг рүү орж ЗОРЧИГЧ УРИХ гэсэн холбоосыг дарна.
Урилгыг бөглөх явцад бүх шаардлагатай заавар автоматаар гардаг. Урилгыг бөглөж дуусахад PDF форматын файл гарах бөгөөд энэ файлыг хэвлээд Гадаад хэргийн яамны Консулын газарт Даваа-Баасан 10:00-12:00 цагт авчирна. Энэ урилгад хавсаргах материалыг урилганы төгсгөлд заасан болно.
Гадаад иргэнийг хуульд заасан үндэслэлээр урих, урилгыг хянан шийдвэрлэх, виз олгох үйл ажиллагааны талаар товч мэдээлэл:
Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр 30 хүртэл хугацаагаар зорчих гадаадын иргэнийг зорчигч гэнэ.
Жич: Монгол Улсын олон улсын гэрээгээр визгүй зорчихоор тохиролцсон орнуудын иргэдийн хувьд урилга шаардлагагүй.
Нэг. Албан хэргээр Монголд зорчих гадаад иргэнийг урихад дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Хуулийн этгээдийн гарын үсэг зурж тамгаар баталгаажуулсан албан бичиг (компанийн үйл ажиллагааны тухай товч мэдээлэл, гадаадын зоргчигч урих үндэслэл бүхий)
- Уригдагчийг харьялах хуулийн этгээдийн нэр, хаяг, уригдагчийн бүтэн нэр латин үсгээр, албан тушаал, паспортын хуулбар, Монголд байх хаяг, хөтөлбөр
- Паспортын хуулбар
- Батлан даах бичиг
Хоёр. Жуулчдыг урих. БНХАУ-ын жуулчдыг хүлээн авах эрх бүхий компаниуд цахим хэлбэрээр урьж жуулчиддаа виз авна. Бусад орны жуулчдыг урих жуулчны байгууллагууд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Албан бичиг, хөтөлбөр, паспортын хуулбар
Гурав. Хураамж
Урилгын эхний 10 хүнд нийтдээ 10 ам.доллар, 11 дэх хүнээс эхлэн хүн бүрт 2 ам.доллар төлнө.
Бүрдүүлсэн баримт бичгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын үйлчилгээний танхимд Даваа-Баасан гарагт 10:00-12:00 цагт хүлээн авна.
Монголоос хятад руу - Хятадаас Монгол руу хувь хүн болон компаний бичиг баримт, гэрчилгээ, геологи, уул уурхайн компаний тайлан зэргийг орчуулж, гадаадын иргэний цахим урилгыг онлайнаар бөглөж үйлчилнэ.